Search This Blog

Saturday, April 16

Газрын кадастрын тухай хууль


                
                       
         
1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот



КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН
 КАДАСТРЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь бүх төрлийн кадастрын зураглал үйлдэх, газрын кадастр эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.  

2 дугаар зүйл. Кадастрын зураглал ба газрын
                           кадастрын тухай хууль тогтоомж

2.1.  Кадастрын зураглал ба газрын кадастрын  тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа өөрийн өмчлөлийн газраа энэ хуульд заасны дагуу  улсын бүртгэлд бүртгүүлнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд  хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг;

3.1.2. "кадастрын зураглал" гэж геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг;

3.1.3. "эдлэн газар" гэж Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон газрыг;

3.1.4. "нэгж талбар" (парсель) гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг;

3.1.5. "эргэлтийн цэг" гэж нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэгийг;

3.1.6. "тодруулалт" гэж газрын зурагт үзүүлбэл зохих байгалийн болон хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон объектыг агаарын ба хиймэл дагуулын дүрс, зураглалын бусад мэдээлэл дээр таньж тодорхойлох, кадастрын зурагт илэрхийлэгдэх өгөгдлүүдийг  тогтоох геодези, зураг зүйн үйл ажиллагааг;

3.1.7. "кадастрын зураглалын мэдээллийн сан" гэж бүх төрлийн кадастрын зураг, орон зайн өгөгдлүүдийг цэгцлэн иж бүрдэл болгосон мэдээллүүд, тэдгээрийг боловсруулах, удирдах боломж бүхий техник хэрэгсэл ба программ хангамж бүхий мэдээллийн санг;

3.1.8. "газрын кадастр" гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг;

3.1.9. "газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл" гэж газрын нэгдмэл сангийн тооллого, газрын чанарын болон эдийн засгийн үнэлгээний үр дүнг тусгасан мэдээллийн цогц үйл ажиллагааг;

3.1.10. "газрын нэгдмэл сангийн тооллого" гэж газрын нэгдмэл сангийн үндсэн, дэлгэрэнгүй ангиллын газрын байршил, хил зааг, тоо, хэмжээг тодорхойлох цогц үйл ажиллагааг;

            3.1.11. "газрын чанарын үнэлгээ" гэж газрыг түүний төлөв байдал, чанарыг илэрхийлэх үзүүлэлтээр харьцуулан  үнэлэх үйл ажиллагааг;

            3.1.12. "газрын эдийн засгийн үнэлгээ" гэж газрыг түүний чадавх, эдийн засгийн үр өгөөжийг илэрхийлэх үзүүлэлтээр харьцуулан үнэлэх үйл ажиллагааг;

            3.1.13. "газрын кадастрын судалгаа" гэж газрын кадастрыг эрхлэхэд шаардлагатай мэдээллийг шалган нотлох, бүрдүүлэх, судлах, үнэлэх зорилго бүхий үйл ажиллагааг;

            3.1.14. "газрын улсын бүртгэл" гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмших, ашиглах эрх, түүний шилжилтийг  бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагааг;

            3.1.15. "газрын мэдээллийн сан" гэж газрын нэгдмэл сангийн мэдээлэл,  өгөгдөлд боловсруулалт хийх бололцоотой техник, технологид үндэслэсэн төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хэрэгцээг хангахуйц системчлэгдсэн өгөгдлүүдийн цогцыг.

 

 

 

 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ


Кадастрын зураглалын харилцаа

                         4 дүгээр зүйл. Кадастрын зураглалын ангилал

4.1. Кадастрын зураглалыг үл хөдлөх эд   хөрөнгийн төрлөөс нь хамааруулан газрын, хот байгуулалтын, инженерийн шугаман байгууламжийн, геологи, уул уурхайн, бусад гэж  ангилна.

4.2. Газрын кадастрын зураглалыг газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан  газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар ялгаж газар, хөрс, ус, ургамлын байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.

4.3. Хот байгуулалтын кадастрын зураглалыг газрын гадарга дээр болон доор орших зам талбайн, ногоон байгууламжийн, барилга байгууламжийн, газар дээрх болон доорх инженерийн шугам сүлжээний, гэр хорооллын, инженер геологийн, ус, ус сувгийн гэсэн дэд ангиллаар ялгаж хот байгуулалтын байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.

4.4. Инженерийн шугаман байгууламжийн кадастрын зураглалыг газрын гадарга дээр болон доор байгуулсан авто, төмөр замын, иргэний нислэгийн аэродромын, түлш, эрчим хүчний, харилцаа холбооны, усан хангамжийн байгууламж, услалтын системийн гэсэн дэд ангиллаар ялгаж дэд бүтцийн байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.  

4.5. Геологи, уул уурхайн кадастрын зураглалыг геологи, эрэл хайгуулын, уурхайн, нөөцөд авсан талбайн гэсэн дэд ангиллаар ялгаж геологи, уул уурхайн байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.   

4.6. Бусад ангиллын кадастрын зураглалыг холбогдох үзүүлэлтээс нь хамааруулан тус тусын дэд ангиллаар ялгаж тухайн ангилалд хамаарах байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.

4.7. Кадастрын зураглалд орох өөрчлөлтийг тухай бүр нь хийж кадастрын зураглалын мэдээллийн санд жилд нэг удаа оруулна.

            5 дугаар зүйл. Кадастрын зураглалын солбицлын
                                      тогтолцоо, масштаб,  нарийвчлал

5.1. Бүх ангиллын кадастрын зураглалыг Геодези, зураг зүйн тухай хуульд заасан стандартын дагуу улсын геодезийн сүлжээнд холбож гүйцэтгэнэ.  

5.2. Бүх ангиллын кадастрын зургийг мөрдөж байгаа зураг зүйн тусгаг, байр зүйн хавтгайн тогтолцоонд өргөрөг, уртрагийн өнцгийн болон далайн түвшнээс дээших харьцангуй өндрийн тоон хэмжээсээр тус тус илэрхийлнэ.  

5.3. Кадастрын зургийг тухайн кадастрын үндсэн болон дэд ангиллаас нь хамааруулан дараахь масштабаар тус тус үйлдэнэ:

5.3.1. энэ хуулийн 4.1.2; 4.1.3 -т заасан төрлийн кадастрын зургийг 1:2000-аас багагүй масштабаар;

5.3.2. жимс жимсгэнэ, ногооны талбайн кадастрын зургийг 1:2000-аас, тариалангийн талбайд 1:25000-аас, хадлангийн талбайд 1:50000-аас, бэлчээр, ой, усан сан, геологи, уул уурхайн талбайд 1:100000-аас тус тус багагүй масштабаар.

5.4. Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна.

6 дугаар зүйл. Кадастрын зураглалын мэдээллийн сан

6.1. Кадастрын зураглалын мэдээллийн сан нь геодези, зураг зүйн улсын нэгдсэн сангийн дэд сан байна.

6.2. Кадастрын зураглалын мэдээллийн санд дор дурдсан ажлын үр дүн, зураг мэдээлэл, бичиг баримт орно:

6.2.1. кадастрын зураглалын техникийн тайлан, гүйцэтгэсэн аж ахуйн нэгж,  байгууллагын  оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, шуудангийн  хаяг;

6.2.2. зураглалын үндэслэлийн болон хээрийн холболтын цэгүүдийн тэгшитгэн боловсруулсан солбицол, өндрийн жагсаалт, нарийвчлалын өгөгдөл, геодезийн ба зураглалын сүлжээний байрлалын бүдүүвч;

6.2.3. эдлэн газар болон нэгж талбарын ялгах дугаар, хилийн шугамын эргэлтийн цэгийн солбицол, өндрийн жагсаалт, тодорхойлолтын нарийвчлалын үзүүлэлт;

6.2.4. байр зүйн болон сэдэвчилсэн тодруулалтын зураг, тодорхойлолтын баримт бичиг;

6.2.5. зураглалын явцад шинээр байгуулсан үндэслэлийн цэгүүдийн төв, тэмдэгтийн бүдүүвч, тодорхойлолт;

6.2.6. ортофото зураг, кадастрын тоон зураг болон бусад шаардлагатай баримт бичиг.

7 дугаар зүйл. Кадастрын зураглал  эрхлэх байгууллага,
түүний  чиг үүрэг

           7.1. Кадастрын зураглалыг мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн холбогдох хууль тогтоомжийн  дагуу гүйцэтгэнэ.

7.2. Кадастрын зураглал гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн  хууль тогтоомжийн дагуу ажлаа нэг бүрчлэн шалгуулж, шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө.

7.3. Үл хөдлөх эд   хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд захиалгадаа дор дурдсан баримт бичгийг хавсаргана:                

7.3.1. захиалагч  аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, оршин байгаа хаяг, иргэний хувьд регистрийн дугаар, оршин суугаа хаяг; 

7.3.2. үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн баримт бичиг, талбайн байрлал, хэмжээ, хилийн шугам, түүний эргэлтийн цэгүүдийн тухай тодорхойлолт.

               7.4. Үл  хөдлөх эд  хөрөнгийг  өмчлөгч,  эзэмшигч,  ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь дараахь үүрэгтэй байна:


                         7.4.1. кадастрын зураглал гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг өөрийн эдлэн газартаа саадгүй нэвтрүүлж, ажиллах, мэдээлэл авах боломжоор хангах;

7.4.2. өөрийн  эдлэн  газрын  хилийн  эргэлтийн  цэгүүдийг   газар дээр нь  тэмдэглэсэн тэмдэгтийг хамгаалалтандаа авч, бүрэн бүтэн байдлыг хариуцах.

           7.5. Геодези,  зураг  зүйн   асуудал  эрхэлсэн   төрийн  захиргааны  байгууллага нь  кадастрын зураглалын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.5.1. бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг  батлуулан мөрдүүлэх;

7.5.2. геодези, зураг зүйн ажил эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөл олгох;

7.5.3. захиалагч, гүйцэтгэгчийг холбогдох мэдээллээр хангах;  
7.5.4. кадастрын зураглал хийх технологийн бүх дамжлага, үе шатанд мэргэжлийн хяналт тавих, шаардлагатай бол магадлан хэмжилт хийх; 

7.5.5. бүх ангиллын кадастрын зураглалын материалыг хүлээн авч, мэдээллийн  сан бүрдүүлэх, кадастрын зураг, дагалдах мэдээллээр бүртгэлийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд үйлчлэх;

7.5.6. кадастрын зураглалд ашиглагдаж байгаа зураг, мэдээллийн нууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалах;

7.5.7. Монгол Улсын  улсын хилийн бүс болон батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, цэрэг стратегийн зориулалтын газарт бүх ангиллын кадастрын зураглал үйлдэх, ашиглах зөвшөөрлийг улсын хил хамгаалах  байгууллагатай хамтран олгох;

7.5.8. үл хөдлөх эд   хөрөнгийн  байршлын талаархи маргааныг мэдээллийн санд байгаа өгөгдлөөр шалгах, мэргэжлийн дүгнэлт гаргах;

                        7.5.9. энэ хуулийн 7.3-т заасан захиалга, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хугацааг товлож тэмдэглэн өгөх;

7.5.10. кадастрын зураг хийлгэх захиалгыг хүлээн авч уг ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд зарлан мэдээлэх;

7.5.11. гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам, комиссын бүрэлдэхүүнийг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар батлуулан хэрэгжүүлэх;

7.5.12. захиалагч болон гүйцэтгэгчийн эрх бүхий төлөөлөгчтэй гурван талын гэрээ  байгуулах;

7.5.13. газрын кадастрын зураглалын ажлын үр дүнг  газрын мэдээллийн улсын санд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх.

8 дугаар зүйл.  Кадастрын зураглалын санхүүжилт

8.1. Засгийн газраас нэгдсэн журмаар гүйцэтгэж байгаа кадастрын зураглалын ажлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

8.2. Нутгийн захиргааны байгууллага шаардлагатай гэж үзвэл кадастрын зураглалыг захиалан өөрийн төсвөөсөө санхүүжүүлж болно.

8.3. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн кадастрын зураглал хийгдээгүй талбайд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн хөрөнгөөр захиалж  кадастрын зураглал хийлгэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Газрын кадастрын харилцаа

9 дүгээр зүйл. Газрын кадастр

9.1. Газрын кадастр дараахь үйл ажиллагаанаас бүрдэнэ:

                        9.1.1. газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл;
                        9.1.2. газрын улсын бүртгэл.

            9.2. Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлд дараахь үйл ажиллагаа хамаарна:

9.2.1. газрын кадастрын зураглал;
9.2.2. газрын кадастрын судалгаа;
                        9.2.3. газрын чанарын үнэлгээ;
9.2.4. газрын эдийн засгийн үнэлгээ.
           
9.3. Газрын улсын бүртгэлд дараахь үйл ажиллагаа хамаарна:

            9.3.1. газрын кадастрын зураглал;
            9.3.2. газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэл.

9.4. Газрын кадастрын үр дүн газрын мэдээллийн санг бүрдүүлнэ.
            
91 дүгээр зүйл. Газрын асуудал эрхэлсэн төрийн
                                     захиргааны  төв байгууллагын бүрэн эрх

            91.1.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага кадастрын үйл ажиллагаатай холбоотой дараахь  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        91.1.1.бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх;

                        91.1.2.геодези, зураг зүйн ажил эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөл олгох;

                        91.1.3.газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих.


          10 дугаар зүйл. Газрын  кадастр  эрхлэх
                               байгууллага, түүний чиг үүрэг

10.1. Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ.

           10.2. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хрэгжүүлнэ:

10.2.1. газрын кадастрыг  удирдах, зохион байгуулах;
10.2.2. газрын мэдээллийн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах;

10.2.3. газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагад, зөвшөөрөл  олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

10.2.4. газрын кадастрын зураг  захиалах, хүлээн авах;
10.2.5. газрын кадастрын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох журам, заавар, аргачлалыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

10.2.6. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх;

10.2.7. газрын нэгдмэл сангийн үндсэн, дэлгэрэнгүй ангилалд орж байгаа өөрчлөлт, хөдөлгөөний талаархи  тайланг Засгийн газарт жил бүр гаргаж,  энэ талаархи мэдээллээр нийтэд үйлчлэх;

10.2.8. хуульд заасан бусад чиг үүрэг.

11 дүгээр зүйл. Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл

11.1. Газрыг эзэмшил, эсхүл ашиглалтад олгосноос үл хамааруулан  газрын тоо бүртгэлийг нэгдмэл сангийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр хөтлөж, газрын мэдээллийн улсын санд оруулна.

11.2. Газрын тоо бүртгэлд газрын үндсэн ангиллын газрын хэмжээ, түүний төлөв байдал, чанар, өөрчлөлтийг тусгана.

11.3. Газрын тоо бүртгэлд хамаарах үзүүлэлт, түүнийг хөтлөх журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

12 дугаар зүйл. Газрын кадастрын зураглал

12.1. Газрын кадастрын зураглалтай холбогдсон харилцааг энэ хуулийн хоёрдугаар  бүлэгт заасны дагуу зохицуулна.

13 дугаар зүйл. Газрын кадастрын судалгаа

13.1. Газрын кадастрын судалгааг мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.

13.2. Газрын кадастрын судалгаа дараахь үйл ажиллагаанаас бүрдэнэ:

13.2.1. газрын нэгдмэл сангийн тооллого явуулах;
13.2.2. газрын төлөв байдал, чанар, чадавх, эдийн засгийн үр өгөөж, өөрчлөлтийг илэрхийлж байгаа үзүүлэлтийг бодит байдлаар тогтоож, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх;

                        13.2.3. эдлэн газрыг үндсэн зориулалтаар нь эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг шалган нотлох;

13.2.4. эдлэн газар, нэгж талбаруудын газрын ерөнхий болон оноосон хил, заагийг газрын улсын бүртгэлийн холбогдох бичиг баримтыг үндэслэн шалган нотлох.

            13.3. Энэ хуулийн 13.2.1-д заасан үйл ажиллагааг газрын нэгдмэл сангийн ангилал өөрчлөгдөх бүрд болон 5 жилд нэг  удаа; нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийн тооллогыг тухайн шатны нутгийн  захиргааны байгууллагын болон газар эзэмшигч, ашиглагчийн захиалгаар хугацаа харгалзахгүйгээр хийнэ.

13.4. Газрын нэгдмэл сангийн тооллогыг газрын үндсэн, дэлгэрэнгүй ангиллаар зураглал, бичлэг үйлдэж, түүний байршил, талбайн хэмжээг тодорхойлох замаар явуулна.

13.5. Газрын нэгдмэл сангийн тооллого явуулсан мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж  тооллогын дүнгийн тухай мэдээ, баримт бичгийг аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаар хянуулж  баталгаажуулна.

13.6. Тооллогын баримт бичгийг 3 хувь үйлдэж, аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага болон захиалагчид тус бүр нэг хувийг хүлээлгэн өгнө.

            13.7. Газрын нэгдмэл сангийн тооллого нь газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийг бүрдүүлэх анхдагч мэдээлэл болно.

 14 дүгээр зүйл. Газрын чанарын үнэлгээ

14.1. Газрын чанарын үнэлгээг газрын чадавхийг тогтоосны үндсэн дээр газрын талаар төрөөс баримтлах бодлого, газар зохион байгуулалт, газрын эдийн засгийн үнэлгээ хийх үндэслэлийг бүрдүүлэх, газар ашиглалтын зориулалтыг тодорхойлох  зорилгоор хийнэ.

14.2. Газрын чанарын үнэлгээг газрын нэгдмэл сангийн тооллогын үр дүн, хөрс, ус, ургамал, газрын төлөв байдал, чанар, чадавхийн судалгааг үндэслэн хийнэ. 

14.3. Газрын чанарын үнэлгээ хийх аргачлал, үзүүлэлтийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага батална.

15 дугаар зүйл.  Газрын эдийн засгийн үнэлгээ

15.1. Газрын эдийн засгийн үнэлгээг газрын суурь үнэ, төлбөрийн хэмжээг тогтоох, газрын өгөөжийг тодорхойлох  зорилгоор хийнэ.

15.2. Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал, үзүүлэлтийг Засгийн газар  батална.

16 дугаар зүйл. Газрын улсын бүртгэл


16.2. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцааг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ талаарх мэдээллийг газрын мэдээллийн санд гаргаж өгнө.

16.3. Аж ахуйн, нэгж, байгууллага, иргэн хэд хэдэн эдлэн газартай бол эдлэн газар бүрийг газрын улсын бүртгэлд бүртгэнэ.

16.4. Эдлэн газар нь хэд хэдэн нэгж талбартай бол түүний гэрчилгээнд нэгж талбар бүрийг тэмдэглэнэ.

16.5. Газрын улсын бүртгэлийн мэдээлэл нь хуулиар хориглосноос бусад нөхцөлд нээлттэй байна.

16.6. Газрын улсын бүртгэлийн мэдээллийн үндсэн нэгж нь эдлэн газар байна.

16.7. Эдлэн газар болон нэгж талбар бүр дугаартай байна.

16.8. Газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн эдлэн газар бүр түүнийг бусад газраас  заагласан ерөнхий хилтэй байна.

16.9. Хэсгээр дундаа эзэмшиж, ашиглаж байгаа эдлэн газрын эзэмшигч, ашиглагч тус бүрт хамаарах хэсгүүд оноосон хилтэй байна.

16.10. Нэгж талбар заагтай байна.

16.11. Газрын кадастрын зурагт ерөнхий болон оноосон хил, заагийг харуулна.

16.12. Ерөнхий болон оноосон хил, зааг, тэдгээрийн эргэлтийн цэгийн байрлалыг байгалийн байнгын биет, хүний бүтээсэн байгууламж, тэмдэглээс, геодезийн байнгын цэг, тэмдэгтүүдийг ашиглан газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгана.

16.13. Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл  газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй  тохирч байна.

16.14. Эдлэн газрын ерөнхий болон оноосон хилийн эргэлтийн цэгийн байрлалыг шаардлагатай үед тэмдэглэн бэхжүүлэх тэмдэгтийн загвар, хэмжээ, үйлдэх, суулгах журмыг геодези, зураг зүйн асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.


17 дугаар зүйл.  Газрын мэдээллийн  сан

17.1. Газрын мэдээллийн  сан нь сум, дүүргийн, аймаг, нийслэлийн болон улсын  сангаас бүрдэх бөгөөд дор дурдсан үндсэн хэсэгтэй байна:

17.1.1. газрын кадастрын зураг;
17.1.2. газрын кадастрын судалгааны материал;
17.1.3. газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл;
            17.1.4. газрын чанарын үнэлгээний дүн;
                        17.1.5. газрын эдийн засгийн үнэлгээний дүн;
17.1.6. газрын улсын бүртгэл. 

17.2. Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

18 дугаар зүйл. Кадастрын зураглалын хяналт,
                                    магадлан хэмжилт

18.1. Кадастрын зураглалын улсын хяналтыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

18.2. Магадлан хэмжилтийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хүсэлт, эрх бүхий  байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ.

18.3. Кадастрын зураглал эрхэлж байгаа  аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай  хууль тогтоомжийг давтан зөрчсөн тохиолдолд олгосон зөвшөөрлийг зөвшөөрөл олгосон этгээд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хүчингүй болгоно.

            19 дүгээр зүйл. Кадастрын зураглалын
                             талаар хориглох үйл ажиллагаа

            19.1. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

                        19.1.1. эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт болон эдлэн газрын хил заагийн тэмдэглээсийг гэмтээх, устгах, зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлэх;

                        19.1.2. эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулах.

  20 дугаар зүйл. Маргааныг хянан шийдвэрлэх 

20.1. Кадастрын зураглалтай холбогдсон маргааныг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.

20.2. Газрын кадастртай холбогдсон маргааныг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.

21 дүгээр зүйл. Кадастрын зураглал ба газрын кадастрын 
                            тухай хууль  тогтоомж зөрчигчид хүлээлгэх
                                                 хариуцлага

21.1. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч буюу эрх бүхий улсын байцаагч  дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

21.1.1. энэ хуулийн 5.2; 5.3.1; 5.3.2; 5.4 -ийг зөрчиж, бүх ангиллын кадастрын зургийг мөрдөгдөж байгаа солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоо, масштаб, нарийвчлалд хийгээгүй иргэнийг 10000-30000 төгрөгөөр; албан тушаалтныг 20000-60000 төгрөгөөр; байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох;

21.1.2. энэ хуулийн 7.1-т заасныг зөрчиж, тусгай зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын ажлыг гүйцэтгэсэн иргэнийг 20000-40000 төгрөгөөр;  байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000 төгрөгөөр торгох;

21.1.3. энэ хуулийн 7.4.1-т заасныг зөрчиж, кадастрын зураглал хийхэд болон эдлэн газартаа нэвтрүүлэхэд саад учруулсан иргэнийг 20000 хүртэл төгрөгөөр;  байгууллага, аж ахуйн нэгжийг 100000 хүртэл төгрөгөөр торгох;

21.1.4. энэ хуулийн 7.4.2; 19.1.1.-т заасныг зөрчиж, эдлэн газрын эргэлтийн цэгүүдийг хөдөлгөсөн, нүүлгэн шилжүүлсэн, устгасан иргэнийг 30000-50000 төгрөгөөр;  байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000 төгрөгөөр торгох;

21.1.5. геодези, зураг зүйн улсын байцаагчаас тавьсан шаардлага, хугацаатай үүргийг биелүүлээгүй, шаардагдах мэдээ, баримтыг буруу гаргаж өгсөн иргэнийг 20000 хүртэл төгрөгөөр; албан тушаалтныг 30000 хүртэл төгрөгөөр; байгууллага, аж ахуйн нэгжийг 100000 хүртэл төгрөгөөр торгох;

21.1.6. энэ хуулийн 19.1.2-т заасны дагуу кадастрын зураглалын ажлын үр дүн, зураг, мэдээлэл, бичиг баримтыг зөвшөөрөлгүйгээр засварласан, олшруулсан, бусдад дамжуулсан этгээдэд Эрүүгийн хууль1  болон тухайн мэдээлэл нь нууцад хамааралтай бол Төрийн нууцын тухай хууль2 -д заасан хариуцлага хүлээлгэнэ;

21.1.7. газрын асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрын кадастрын холбогдох материалд засвар хийсэн, олшруулж бусдад дамжуулсан иргэн, албан тушаалтныг 15000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000 хүртэл төгрөгөөр торгох;

21.1.8. газрын асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрын кадастрын үйл ажиллагаа явуулсан иргэн, албан тушаалтныг 40000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох;

21.1.9. эдлэн газар болон нэгж талбарын хил заагийг тогтоосон цэг тэмдэгтийг хөдөлгөсөн, гэмтээсэн, устгасан иргэн, албан тушаалтныг 15000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;

21.1.10. эдлэн газар болон нэгж талбарын хэмжээ, байршлыг дур мэдэн өөрчилсөн иргэн, албан тушаалтныг 25000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000  төгрөгөөр торгох;

21.1.11. газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл болон газрын улсын бүртгэлийг буруу хийсний улмаас хохирол учруулсан тохиолдолд албан тушаалтныг 40000- 50000 төгрөгөөр торгох;

21.1.12. газрын кадастрын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан иргэн, албан тушаалтныг 15000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;

21.1.13. газрын кадастрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон болон үүргийн дагуу оролцоогүй иргэн, албан тушаалтныг 35000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000 хүртэл төгрөгөөр торгох.

21.2. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль тогтоомжийг зөрчсөнөөс учирсан хохирлыг Иргэний хуулийн дагуу нөхөн төлүүлнэ.



            МОНГОЛ УЛСЫН
            ИХ  ХУРЛЫН  ДАРГА                                          Р.ГОНЧИГДОРЖ

No comments:

Post a Comment